logo
“Улсын Их Хурлын цом-2015”-ын шилдгээр Монголбанк шалгарч, УИХ-ын Тамгын газар удааллаа

“Улсын Их Хурлын цом-2015”-ын шилдгээр Монголбанк шалгарч, УИХ-ын Тамгын газар удааллаа

2015/05/25

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын үйл ажиллагаа тавдугаар сарын 23-ны өдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр өндөрлөн, цомын аваргууд тодорлоо.

Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдыг Авлигатай тэмцэх газрынх тэргүүлсэн бол Монголбанкны баг удаалж, гуравдугаар байрыг Санхүүгийн зохицуулах хорооны тамирчид хүртлээ. Эмэгтэй баг тамирчдыг УИХ-ын Тамгын газрын тамирчид тэргүүлж, Монголбанк, Үндэсний статистикийн хорооныхон удаалсан юм.

Гар бөмбөгийн шилдэг багаар Авлигатай тэмцэх газрын тамирчид шалгарч, Монголбанк, Аудитын газрын баг тамирчид удааллаа. Ингээд спортын долоон төрлийн нийт дүнгээр Монголбанкны баг тамирчид тэргүүлэн “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын цомыг гардан, шилдгүүдийн хоёрдугаарт УИХ-ын Тамгын газрын, гуравдугаарт Үндэсний статистикийн хорооны баг жагслаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш