logo
Kocian competition-2015” олон улсын уралдаанд манайхан амжилттай оролцлоо

Kocian competition-2015” олон улсын уралдаанд манайхан амжилттай оролцлоо

2015/05/25

Европийн Холбооны  БНЧех улсад жил бүр зохиогддог Косианы нэрэмжит  нэр хүндтэй олон улсын өсвөрийн хөгжимчдийн   57 дахь удаагийн  уралдаан энэ тавдугаар сард болж өнгөрлөө. Манай улс энэ хугацаанд тэргүүн болон дэд байр, “Шилдэг тоглогч” гэсэн хос шагналыг хүртэж монголынхоо сонгодог урлагийн нэр хүндийг өндөрт өргөж иржээ. Энэ удаагийн тэмцээнд монгол улсаа төлөөлж  ХБКоллежийн Утсан хөгжмийн тэнхмийн багш сурагчид маш амжилттай бэлтгэж оролцсон бөгөөд МУСТА багш Д.Жаргалын шавь Энхбаатарын  Эмүжин III байр,  Лутын  Билэгтөгс III байр, тусгай байрын шагналыг Баяртогтохын Анундарь, Цогтбаярын Маралгоо нар хүртжээ. Энэ удаа ерөнхий шүүгч болон шүүгч нарын бүрэлдхүүнээс монголын оролцогч нарт тусгайлан баяр хүргэж, ирэх жилийн уралдаанд албан ёсоор урьсан байна. Манай хүүхдүүдийн ур чадварыг дэлхийн өндөр зэрэглэлийн шүүгчид болон улс, улсаас ирсэн мэргэжлийн багш нар өндрөөр үнэлэн тоглолт бүрийн дараа нижгэнэсэн халуун алга ташилтаар урам хайрлаж дахин тайзан дээр гарч мэндчилэхэд хүргэж байжээ.

 Энхбаатарын Эмүжин 2005.06.02 нд Улаанбаатар хотод төрсөн. 135 болон 69-р цэцэрлэгийн шилдэг хүүхэд алтан медальтай. Тэрээр жил бүрийн зургаадугаар сарын 1-нд “Номин” ххк-с  зохиогддог гар зургийн уралдааны 1, 2, 3-р байрын шагнал, Байгаль орчны яам, Байгаль хамгаалах сан ХУБТөв хамтран зохион байгуулсан “Ногоон дэлхийгээ хайрлая” гар зургийн уралдааны 3-р байр, Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойд зориулан Япон улсын элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Япон орон-Бидний анд” сэдэвт уран бүтээлийн уралдаанд 2-р байр, Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн уралдаанд 1-р байрт тус тус шалгарч байжээ. Мөн тэрээр “Kangaroo” олон улсын  математикчдын олимпиадад 2014 онд мөнгөн медаль 2-р зэргийн диплом,  2015 онд мөнгөн медаль 2-р зэргийн диплом авч байсан бол АНУ-н Нью-Йорк хотноо зохиогддог өсвөрийн хөгжимчдийн “Crescendo competition-2013”  олон улсын уралдааны 2-р байр, ОХУ-н Буриад улсад 2 жилд нэг удаа зохиогддог өсвөрийн хөгжимчдийн “Найдал-2014” олон улсын тэмцээний 3-р байр, Европын холбооны БНЧех улсад жил бүр зохиогддог “Kocian competition-2015” олон улсын уралдааны 3-р байрын шагналтай авьяаслаг сурагч юм.

11293580_819979268099002_52661180_o

11253847_819978741432388_766994560_n

11325507_819979038099025_758056682_n

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш