logo
Сүхбаатар дүүргийн шилдэг 700 хүүхэд чуулна

Сүхбаатар дүүргийн шилдэг 700 хүүхэд чуулна

2015/05/25

Дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулиудын ахлан ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд хэрхэн баялаг бүтээгч болох, хөдөлмөрт бэлтгэх болон харилцааны соёлын талаар мэдээлэл өгч, тэдний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой “Өсвөр насны охид, хөвгүүд-ирээдүйн баялаг бүтээгч”-дийн анхдугаар зөвлөгөөн 2015 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 10 цагт Монголын хүүхдийн ордонд болох юм.

Зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хийсэн ажлаа танилцуулна, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын технологийн хичээлээр бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн гарна. Мөн “Парламентийн мэтгэлцээний клуб”-ын гишүүн сурагчид илтгэл тавина.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш