logo
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлье

2015/05/26

Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакциныг хийлгээгүй болон  бүрэн тунг аваагүй хэн ч өвдөх эрсдэлтэй. Улаанбурхан өвчний үед халуурах, биеэр тууралт гарах, ханиах, нүд улайх зэрэг шинжүүд илэрнэ.

Нийслэлд 2015 оны гуравдугаар сарын 18 - ны өдөр улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн буюу 2015 оны тавдугаар сарын 15 - ны байдлаар 5510 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн үед залуучуудын дунд улаанбурхан өвчнөөр өвдөх явдал нэмэгдсээр байна.

Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор албан байгууллага, иргэдэд дараахü зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах  өдөр буюу зургаадугаар сарын 1-ний хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх
  • Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх
  • 6 сараас 5 насны хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах
  • Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байх
Хэрэв таньд улаанбурхан өвчний сэжигтэй шинж илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсаар дуудлага өгөх, харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандана уу. 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш