logo
Монголын Залуучуудын Холбоогоор тамгалагдсан Чингисийн талбай

Монголын Залуучуудын Холбоогоор тамгалагдсан Чингисийн талбай

2015/05/26

Манайд цоо шинэ урсгалыг Монголын Залуучуудын Холбоо гэдэг байгууллага бий болгочлоо. 2012 оноос Унадаг дугуйтай Улаанбаатар төслийг хэрэгжүүлж эхлэхдээ хамгийн анхны удаа Чингисийн талбай дээр унадаг дугуйгаар “унадаг дугуйн дүрс”-ийг бичиж байсан санагдах юм. Түүнээс хойш 2013 онд “Зам” гэдэг үгийг мөн л унадаг дугуйгаар бичиж байсан бол 2014 онд “УДУ” гэсэн үгийг бичиж Чингисийн талбайг унадаг дугуйгаар тамгалаад хаясан.

Тэгвэл өнгөрсөн тавдугаар сарын 18-аас 21-ний өдрүүдэд манай улсад анх удаа зохион байгуулагдсан Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейгаар ONE ASIA гэсэн үгийг азийн 23 улсын төлөөлөл болсон 600 гаруй залуучуудаар Чингисийн талбайг МЗХ үгэн үйл ажиллагаагаараа тамгаллаа.

Твиттер, фэйсбүүк, инстограммаар МЗХ-ээр тамгалуулсан Чингисийн талбайн зураг, хүн бүр л үг бүтээх аргаараа МЗХ гаршчлаа шүү гэх мэтээр ярьж байна. Нэгэн үе үйл ажиллагаа бүр дээр флашмоб гэдэг зүйлийг хийж брэнд болгож байсан бол өнөөдөр бүгд л МЗХ-ны гаргаж ирсэн брэндээр амьсгалах боллоо. Чингисийн талбай дээр ямар л үйл ажиллагаа зохион байгуулна бүгд л тухайн үйл ажиллагааны нэрээр үг бүтээдэг боллоо. Ямартай ч сүүлийн үеийн “моод” бол үг бүтээх болсон байна шүү.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш