logo
Өрөмдлөгийн машин гардуулан өглөө

Өрөмдлөгийн машин гардуулан өглөө

2015/05/26
Энэ хавар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр дэгдэж, олон тооны мал, бэлчээр болон тариалангийн газар шатаж багагүй хэмжээний хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааны хүрээнд ХХААЯ-аас Дорнод, Сүхбаатар аймгуудын Засаг даргын Тамгын газарт БНСУ-д үйлдвэрлэсэн өндөр хүчин чадалтай Усны өрөмдлөгийн машиныг гардуулан өглөө.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд орон нутгийн чадавхийг сайжруулах зорилгоор 2012 оноос эхлэн өндөр хүчин чадалтай гүний усны өрөмдлөгийн машиныг олгож эхэлсэн бөгөөд энэ удаад нийлүүлэгч аж ахуйн нэгжийн зүгээс засвар, ашиглалтын сургалтыг явуулан хүлээлгэн өгч байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш