logo
Уул уурхайн сайд мэдээлэл хийлээ

Уул уурхайн сайд мэдээлэл хийлээ

2015/05/26

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 773 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 899, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм. Кадастрын хэлтэс энэ оны ytuдүгээр сарын 26-аас эхлэн 16 удаа цахим хэлбэрээр 1686 дугаар олгож, өргөдлийг хянан шийдвэрлэсэн байна.  

Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж, алтны санхүүжилт олгох талаар Монголбанк болон Хөгжлийн банкны удирдлагатай уулзалт хийж, тодорхой шийдэлд хүрчээ. Уулын ажлын төлөвлөгөөгөөр  олборлох алтны 30 хүртэл хувийн баталгааг Хөгжлийн банк гаргаж Монголбанк санхүүжилтийг нь арилжааны аль нэг банкинд олгоно. Зээл төлөх баталгаа, гарах эрсдэлийг аж ахуйн нэгжүүд хамтарч хүлээх үүднээс компаниуд консорциум болж хүсэлт гаргахад Хөгжлийн банк баталгаа гаргаж өгөх боломжтой болж байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч, аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш