logo

"Дунгаамаа" дуун цэнгүүн эгшиглэнэ

2015/05/27
Монголд хамгийн олон “МАА”-г дуундаа мөнхөлсөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Дуламын Баасанжав 2015 оны 5-р сарын 27, 28-ны өдөр буюу өнөөдөр, маргааш хоёрхон өдөр “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна.

    Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Д.Баасанжав нь ардын болон нийтийн дууны арвин баялаг сантай бөгөөд түүний дуулсан “Дунгаамаа” дуугаар үзэгч олон андахгүй таньдаг юм.

    Энэ удаагийн тоглолтонд Дунгаамаа, Энхриймаа, Сүнжидмаа, Хандармаа, Бүжиймаа, Бүүжиймаа, Энхриймаа, Анимаа, Хоожиймаа зэрэг ардын болон олноо түшсэн нийтийн дуунуудыг Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найралтай хамтран дуулахаар тоглолтын бэлтгэлдээ ороод байна.

   Тоглолтонд урилгаар МУГЖ Ө.Уянга, СТА, дуучин Д.Намсрайноров, дуучин Б.Баатархүү, Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, СТА Д.Нямдаш, Улаанбаатар чуулгын бүжигчид, Улаанбаатар циркийн уран бүтээлчид оролцоно.

    Тоглолтын тасалбарын захиалгыг 1900-1617, 98981984, 99996615 дугаарын утсаар авч, үнэгүй хүргэж өгнө.
Тасалбарын үнэ: Партер - 20,000₮, Бэльэтаж - 15,000₮

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш