logo
Нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” – г шалгаруулна

Нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” – г шалгаруулна

2015/05/27
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг  идэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг жил бүр зохион байгуулдаг.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын хороодын Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Хороодын Засаг нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Сургалтаар нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамж, аргачлал, нийслэлийн 2015 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи мэдээллийн талаар танилцуулав.

Нийслэлийн 2015 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг 2 үе шаттайгаар 2015 оны 5 дугаар сарын 1 – нээс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш