Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 10. Бархасвадь гараг. Тугчин одтой, 9 улаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таныг тайван нийлэмжтэй өдөр угтах болно. Байдлыг ухаалгаар дүгнэх ба чухал дүгнэлт хийх хэрэгтэй болно. Хонины ордныхонд асуудлаас аятайхан гарах боломж олдоно. Ахуй нөхцөлөө сайжруулахад сайн бөгөөд, зуслангийн газарт биеийн хөдөлмөр хийх нь зүгээр. Хэрвээ та амьтадтай бол тэд нарт чөлөөт цагийнхаа ихэнхийг өнгөрөө.
Үхэр (4/20-5/20)
Азтай өдөр. Зөв хооллолтын дүрмийг барьж биеийн тамираар хичээллэж, мэдээ мэдээлэл хүлээн авахад таатай өдөр. Арилжаа наймаа бизнесийн салбарт идэвхтэй ажиллагаа явуулахад таатай байна. Ашигтай санал хүлээн авах буюу гэнэтийн орлого орж ирэх магадлал өндөр байна. Хамтран ажиллагсад, ойр дотныхонтой харьцах харилцаанд одтой байхыг од гарагс илтгэж байна. Таны авьяас чадвар, ажилч хичээнгүй байдал үнэлэгдэх болно. Ямар ч тохиолдолд өнөөдөр, мэргэ төлөг, ид шидийн зүйлээр оролдох хэрэггүй.
Хамтатгах (5/21-6/21)
Холимог өдөр. Дотоод оюун санааны хүч сэргэсэн, шинэ ажил эхлүүлэх, эсвэл урт хугацааны турш хийсэн ажлын эцсийн үр дүнг үзэх, засвар дуусах гэх мэт эрч хүчтэй, сэргэлтийн өдөр. Багаар ажиллах, идэвхитэй амрах, бизнесийн түнштэй шинэ ажил эхлэхэд таатай. Найз нөхдийнхөө зөвлөгөөг анхааралтай сонс. Тэдний зөвлөгөөнд итгэж болохоос гадна тухайн үед танд яг ус агаар мэт хэрэгтэй байх болно. Хэрүүл маргаан, ойлгомжгүй зүйлсээс хол бай. Нэн чухал шийдвэр хүлээж авсны хэрэггүй ба дурын үйлдэл таны эсрэг хандаж болзошгүйг анхаараарай.
Мэлхий (6/22-7/22)
Мөнгө санхүүгийн асуудлаа шийдэхэд таатай өдөр. Ашигтай санал ирвэл ажлын түнштэйгээ хамтран шийд гаргаарай. Өөрөө дур мэдэн хөдөлж болохгүй, эрсдэлтэй. Бусдын зөвлөгөөг сонс, гарах бүх үр дагаврыг тооцоол. Өнөөдөр түшмэдтэй уулзах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, удирдах дээд байгууллагад хандахад бүтэмжтэй. Таны ур чадвар, авьяасыг эохих ёсоор үнэлнэ. Хуучны дурсамжаа сэргээх нь тийм ч таатай зүйл биш.
Арслан (7/23-8/22)
Хоёрдмол өдөр. Өнөөдөр хийж дуусгаагүй болон шийдэгдээгүй асуудлууд бодол санаанд тань байнга уяатай байж эрс шийдэмгийгээр хөдлөхийг шаардах болно. Үнэн хэрэг дээрээ таны зүгээс хийх алхамыг ойр дотны хүмүүс тань нэг их дэмжихгүй байх ба үүнээс үүдэж тэдэнтэй харилцах харилцаанд маргаантай байдлыг үүсгэнэ. Өдрийн хоёрдугаар хагаст энэ бүхнээс холдож өөрийн хийх дуртай зүйлсээрээ хичээллэх нь зүйтэй. Гэвч удаан хугацаанд ажил хэргээ мартах боломж танд олдохгүй л болов уу даа.
Охин (8/23-9/22)
Утгагүй, зөрчилдөөний хэв шинжит өдөр. Үдээс өмнө зүрх сэтгэл тань гэрэл гэгээ, баяр баясгалангаар дүүрэн байх болно. Мэргэжлийн салбарт ажил төрлийн асуудлыг шийдэх, гэр бүл болох том эд хөрөнгөтэй болох, аялж зугаалах болон амарч тухлах талаар төлөвлөхөд тохиромжтой агшин. Хэт нэг зүйл руу туйлшрах, бусдын нөлөөнд автахаас болгоомжилж, төсөөлөн бодох чадвараа ашиглаж аливаа муу бүхнээс хол байгаарай.
Жинлүүр (9/23-10/22)
Өөрийн эргэлзээ тээнэгэлзээг арилгах, сэтгэлээ гэгээрүүлэхэд сайн өдөр. Хийсэн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг ч үүнийг хийх нь маш чухал. Үүнээс ухамсар дээд шатанд гарч, төгс бус бүхнийг даван туулах чадвар сайжирна. Харамч хахир зан, бүхнийг өөрийнхөөрөө хийх гэсэн сонирхол эсрэг хүйсний хүнийг өөрөөсөө холдуулж түлхэх шалтаг болно. Таны хамгийн амар амгалан байх үе тань хүүхдүүдтэйгээ харилцахад оршино. Эндээс та тайвшрал, хайр энэрлийг мэдэрч чадна
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр таны амьдралын чадамж өндөрт байна. Шинэ ажил хэргүүд бүтэмжтэй байх боловч шийдвэргүй байдал, хэм нэгэн хүний оролцоо зэрэг нь таны ажилд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Бусдын туслалцааг авах гэж тэмүүлэх хэрэггүй бөгөөд зөвхөн өөрийн зөн совиндоо итгэх нь тустай. Романтик болзоонд саяхан танилцсан хүнтэйгээ явбал үдийг хэзээ ч мартагдахааргүй өнгөөрөх бололтой.
Нум (11/22-12/21)
Өөрөө өөрийгөө ялан дийлж өмнөө тавьсан зорилгодоо хүрэх өдөр. Энэ өдрийн ажил хэргийн байдал бүгдээрээ мөнгө санхүүтэй холбоотой байх болно. Хуучин өр зээлээ төлж, шинээр зээл аван орлогын шинэ эх үүсвэрийг эрэлхийлэхийн зэрэгцээ ойр дотны хүмүүст эд материалын болон мөнгө төгрөгийн тусламж үзүүлэх бололтой. Үдээс хойш л та тэнцвэртэй буюу тайван байдалд орох болно. Ая тухтай амарч тухлахыг хичээгээрэй. Гэр бүлийн хүрзэнд үдшийг өнгөрөөснөөр таны эрч хүч нэмэгдэж бэхжих болно.
Матар (12/22-1/19)
Бусдыг өөртөө соронзон мэт татах чадвартай дур булаам та хайр дурлалд амжилтаар дүүрэн байна. Хайр дурлалын тоглоом болсон эрх чөлөөтэй ихэмсэг занг тань эвдэхийг хүссэн эсрэг хүйсний хүмүүсийн хүрээлэлд байх болно. Санхүүгийн хувьд илүү ихийг олох боломж танд байна. Өмнө нь та аливаа эрсдэл алдагдал болон цаг хугацааны байдлаас хамааран мөнгө хөрөнгийг гартаа дөнгөж оруулаад алддаг байсан бол энэ удаа чанга атгаж чадна. Ажил амралтаа зөв зохицуулж, зөв зохистой хооллож байвал эрүүл мэндийн талаар санаа зоволтгүй.
Хумх (1/20-2/18)
Хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагаст эрч хүч их, ажил үйлс ч бүтэмжтэй байна. Гэр бүлээ батлуулах, том наймаа хийх, аялахад таатай. Гэхдээ санхүүгийн чухал шийдвэр бүү гарга. Од гарагсын нөлөө тогтворгүй байгаагаас болж, ашиг олохын зэрэгцээ гарз хохирол ч гарч магадгүй. Үдээс хойш хов жив, цуу ярианаас болгоомжил. Хүмүүст бүү итгэ, хуримтлалтай болохыг хичээх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Өдрийн эхний хагас нь чухал асуудлыг шийдэхэд, хариуцлагатай шийдвэр гаргахад сайн. Томоохон ололт, худалдааны ажиллагаа ашиг авчрана. Өдрийн хоёрдугаар хагас танаас хамаарахгүй шалтгаанаас болж байдал гэнэт өөрчлөгдөж мэдэх юм. Эргэн тойрон дахь хүмүүсийн санаачлагад ардчилсан байдалтай хандах хэрэгтэй.