logo
Улаанбаатарт 14 хэм дулаан

Улаанбаатарт 14 хэм дулаан

2015/05/28

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

2015 оны тавдугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 12-14 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.



2015 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 02-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 29-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн нутгаар, зургаадугаар сарын 1-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 29, 31-нд баруун зүгийн нутгаар, 30-нд болон зургаадугаар сарын 1-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш