logo
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165 иргэний асуудлыг шийднэ

2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165 иргэний асуудлыг шийднэ

2011/10/01
Эдгээр иргэд ’Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль''-ийн гадна байгаад байгаа учир УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Батбаяр нарын нэр бүхий гишүүд ''Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль''-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. ‘’Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль''-ийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-иос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно хэмээн заасан байдаг.
Мөн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заасан байгаа юм.
Гэтэл 2000 оноос өмнө цэргийн тэтгэврээ тогтоолгосон 5165 иргэнд энэ заалт хамаарахгүй, дээрх иргэд хуулиас гадна үлдчихээд байгаа аж. Энэ талаар цэргийн тэтгэвэрт гарсан иргэдээс төр захиргааны холбогдох байгууллагуудад удаа дараа гомдол гаргаж байгаа боловч шийдэгдэхгүй байсаар буй юм байна. Дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдгээр хүмүүсийн асуудал шийдэгдэх нь
Улсын хэмжээнд жилд 17000, сард 1510, хоногт 47-48, цагт 2 тэтгэвэр авагч нас эцэслэж байна гэсэн статистик тоо баримт байна. Түүний дотроос цэргийн тэтгэвэр тэтгэмж авагч иргэдийн нийт тоо 14009 байгаа нь жил, сар тутамд хэдэн цэргийн тэтгэвэр, тэтгэмж авагч төр засгийн шийдвэрийг найдан хүлээсээр хорвоог орхиж байгаа учир цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэхийн чухал болоод байгааг хуулийн төсөл өргөн барьсан хүмүүс хэлж байлаа.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш