logo
Өнөөдрийн зурхай /2015.06.02/

Өнөөдрийн зурхай /2015.06.02/

2015/06/02

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 15. Ангараг гараг. Онгоц одтой, 4 ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр.  Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Осолтой, хүндэвтэр өдөр. Энэ өдрийн таагүй чиг хандлага нумын ордныхонд хүчтэй нөлөөлж магадгүй. Та өөрийн зан авир, ажлын түншүүдийн талаарх бодлоо эргэн харах хэрэг гарах байх. Ашиггүй, хэрэггүй холбоо сүлбээнийхээ учрыг нь олж, хужрыг тунгаах цаг болжээ. Өөх ч биш, булчирхай ч биш байхын оронд шууд харилцаагаа тасал.


Үхэр (4/20-5/20)

Итгэл алдах, хууран мэхлэх, худал хуурмаг амлалтын дор өнгөрүүлэх өдөр. Таны ажил төрлийн хүрээнд мөнгө санхүүтэй холбоотои ажил хэргийн талаар эргэцүүлэн бодохыг од гаригс зөвлөж байна. Аз туршсан, эрсдэлтэй үйлдвэрлэлийг эрхлэх нь танд гарз хохирол алдагдлыг авчрах болно. Таны зүгээс ажилдаа ноцтой алдаа гаргах магадлалтай байгаа бөгөөд энэ нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлнө.


Хамтатгах (5/21-6/21)

Толгой эргэн уруу татагдах, хуурамч амлалт, дэмий хүлээлт найдвар тээсэн муу өдөр. Арилжаа наймаа бизнесын ажил бүгд алдагдалд хүргэнэ. Эрсдэл гаргах, ажил хэрэгтээ хөнгөн хийсвэр хандах нь зорилгодоо хүрэхэд саад дэгээ болж хүндрэл учруулна. Хүмүүстэй хэт өргөн хүрээнд нээлттэй харьцахад сөрөг үр дагавар дагуулна. Тэвчээртэй байж хүлээлтийн байдалд шилжих нь танд ашигтай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Эрсдэлтэй өдөр. Хууран мэхлэлт, гүтгэлэг, хүмүүсийг буруу үнэлсэнээс болж алдаа гарах вий. Хөндлөнгийн нөлөөнд бүү авт, стрессээс сэрэмжил. Зорилгоо өөрчлөхгүй, ажлын байраа солихгүй байсан нь дээр гэж одод зөвлөж байна. Үйл ажиллагааны өөр салбарт нэмэлт орлого олох гэж эрж хайгаад нэмэргүй, таныг хуурч мэхэлж магадгүй. Зөнтэй зүүдэлнэ.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр таны хүсэл биелэх магадлал маш өндөр байна. Болж буй үйл явдлуудын шалтгаан нь танд тодорхой болно. Хүч хүрэх зүйлээ л хий. Хүн бүр өөрийн гэсэн аз жаргалтай байдаг. Найз, нөхөд хамаатан садан эсвэл нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг авах зайлшгүй шаардлага гарч болзошгүй. Ямар нэг үйлдэл хийхээс өмнө танд шаардлагатай бүх мэдээлэл бүрэн байгаа эсэхийг сайтар нягталж шалгахыг зөвлөж байна.


Охин (8/23-9/22)    

Өнөөдөр мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилт гаргана. Аливаа асуудалд хүлээцтэй хандаж, гүнд нь орохыг эрмэлзээрэй. Хариуцлага мөн шударга үнэнч байдал тань ашигтай эхлэлийн үндсийг тавих болно. Найзын тань зөвлөгөө болон туслалцаа ирээдүйн хувь тавиланд тань нөлөө үзүүлнэ. Олон нийтийн арга хэмжээнд сайн дураар оролцох нь таны танилын хүрээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.


Жинлүүр (9/23-10/22)   

Бүх талаар аюултай өдөр. Амьтны гаралтай хоолыг хэрэглэхийг хязгаарлахыг, тэвчих бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэхийг одод зөвлөж байна. Зөн билиг ба саруул ухаанд найд. Нямбай, ажил хэрэгч бай. Бусдын саналд найдсаны хэрэггүй. Энэ нь ажилд саад болох буюу санхүүгийн алдагдлын шалтгаан болно. Идэвхтэй үйл ажиллагаанаас татгалз. Жижиг зүйлд энергээ алдахгүйн тулд уулзалтуудыг хязгаарлах ба хоосон чалчихгүй байх хэрэгтэй.


Хилэнц (10/23-11/21)   

Эрч хүчтэй өдөр. Энэ өдөр та онцгой эрч хүчтэй байх бөгөөд сансар огторгуй таньд энэ бүхнийг өгч, ивээж байгаа хэрэг. Орлогын шинэ эх үүсвэр хайх, ажил мэргэжлийн хүрээгээ тэлэх, төлөвлөгөө боловсруулах, гаргах зэрэгт тун таатай. Гэхдээ энэ бүхнийг хийхэд таниас маш их анхаарал болгоомжлолыг шаардаж байгаа гэдгийг од эрхэс сануулж байна.


Нум (11/22-12/21)    

Аюултай өдөр. Үйл явцыг сайтар ойлгон дүгнэж зөв шийдвэр гаргахад хүнд байх учир бүх ажил хэргээ хойшлуулах нь хамаагүй дээр. Өөртөө болон бусдад сэтгэл хангалуун бус болж ажлынхаа үр дүнд урам хугаран, дотоод түгшүүр айдас нэмэгдэн бие тавгүйрхэж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарч, ажил хэргээс холдон амрах хэрэгтэй. Осолд өртөн гэмтэл бэртэл авахаас сэргийлээрэй.


Матар (12/22-1/19)   

Эрчүүдийн хувьд тааламжгүй өдөр. Амьдралын эрч хүч доогуур байх учир хамтран ажиллагсад болон дарга удирдлагатай харилцах харилцаа муудах магадлалтай ба үр дүнд нь хүч чадал, цаг заваа дэмий үрэх хэрэг гарна. Эмэгтэйчүүд хөнгөн хуумгай, бодлогогүй үйлдэл гаргаж болохгүй ба шинэ хүнтэй танилцах гэсний хэрэггүй. Аливаа өдөөн хатгалгад өртөлгүй, худал хуурамч амлалтад авталгүй, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж байхыг зөвлөж байна.
 


Хумх (1/20-2/18)   

Энэ өдрийг үл ойлголцол, хууран мэхлэлт гэсэн уриан дор өнгөрөөх байх. Ажлын байран дээр болон хувийн амьдралд асуудал гарч магадгүй. Маш болгоомжтой бай, ялангуяа бичиг баримтуудтай ажиллаж байхдаа хянуур байх хэрэгтэй. Биеэ барь, ажлын эргэлзээтэй саналыг бүү хүлээж ав. Мөн санамсаргүй танилцсан хүмүүсээс болгоомжил, адал явдал хөөх хэрэггүй. Бүү хашгирч орил, хүмүүсийг үндэслэлгүй гүтгэхээс сэрэмжил.


Загас (2/19-3/20)

Идэвхигүй өдөр. Амьсгаагаа дарж, таагүй зүйлс өнгөрөхийг хүлээж яарч тэвдэн аливаа шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Хэнтэй ч, юутай ч ямар нэг байдлаар холбогдохгүй байх нь өлзийтэй. Та ямар нэг шахалт дарамтаас үл хамааран энэ сорилттой нүүр тулж тохирох шийдвэрийг гаргах болно. Ялимгүй орших таагүй байдлыг үл харгалзан таны биеийн байдал муугүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш