logo
”Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

”Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

2015/06/02

Нийслэлийн Засаг даргын 2015 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон-2015” зургаадугаар сарын 06-ны өдөр болно. “Улаанбаатар марафон-2015”-ын  үйл ажиллагаатай холбоотойгоор Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийт 51 чиглэлд өөрчлөлт оруулж, нийтийн  тээврийн нийт 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар төлөвлөлт хийгдээд байна.

Гол гудамж замууд хаагдах үед зургаадугаар сарын 06-ны “Автомашингүй өдөр”-өөр чиглэлийн үйлчилгээ Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол  - БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсоно гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш