logo
Ачиж, журамлах албаныхан Сонгинохайрхан дүүргийн 40 хүүхдийг баярлууллаа

Ачиж, журамлах албаныхан Сонгинохайрхан дүүргийн 40 хүүхдийг баярлууллаа

2015/06/02

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах албанаас Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 айлын 40 хүүхдэд баярын бэлэг өглөө. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж, журамлах алба нь 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 37 хүний бүтэц орон тоо, 12 тусгай зориулалтын чирэгч автомашинтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтрал, түгжрэл, осол аваарыг бууруулах, соёлыг бүрдүүлэхэд үндсэн чиг үүргээ болгон ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш