Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаанууд болно.
Үүнд,
-
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
-
Сэлэнгэ аймагт зохион байгуулсан Тариаланчдын зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн талаар Дархан-Уул, Булган, Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудтай хийх уулзалт 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
-
Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;
-
Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд;
-
Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд /Татварын ерөнхий хуулиар/.