2015 оны зургаадугаар сарын 3-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, говь болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны зургаадугаар сарын 4-нөөс зургаадугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд зарим газраар, 5-6-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.