2015 оны зургаадугаар сарын 4-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, Дорнод монголын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 05-наас зургаадугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 5-6-нд ихэнх нутгаар, 7-8-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 5-6-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.