logo
Сангийн яамныхан хүн бүр цусаа хандивлахыг төрийн байгууллагуудад уриалж байна

Сангийн яамныхан хүн бүр цусаа хандивлахыг төрийн байгууллагуудад уриалж байна

2011/10/01
ДЭМБ-ын тооцоолсноор аливаа улсын нийт хvн амын 3-5 хувь нь Цусны донорын хөдөлгөөнд хамрагдвал шаардлагатай хэрэгцээгээ бvрэн хангана гэж vздэг. Тэгвэл манай улсын хувьд энэ vзvvлэлт ердөө; л 0,7 хувь байгаа нь тун хангалтгvй гэсэн vг. Өнөөдөр манай улсад цусны донорын асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төв 7-20 хоногийн нөөцтэй байх ёстой байдаг. Гэтэл сүүлийн үед манай улсын цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ улам нэмэгдэж, сайн дураараа цусаа өгөх доноруудын тоо эрч цөөрсөн зэргээс шалтгаалан цусны нөөцийн асуудал хүндрэлтэй байдалд ороод байгаа юм. Үүнээс үүдэн аюултай өвчин туссан бяцхан үрсээс эхлээд аваар осолд орсон, мэс засал хийлгэсэн, хүндрэлтэй өвчтөнүүд  шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнээр хангагдаж чадахгүй, амь нас, эрүүл мэндээ алдах аюулд тулгараад байна.
Иймээс Сангийн яамны хамт олон энэхүү хүндрэлтэй байдлаас гарахад бага ч болтугай хувь нэмэр оруулж, цусаа хандивлах ариун үйл хэрэгт манлайлан оролцож, Сангийн яамны 100 жилийн арга хэмжээний хүрээнд “100 САНХҮҮЧ-100 ДОНОР” хөдөлгөөнийг өрнүүлэн бусад яам тамгын газар, төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчдыг цусаа хандивлахыг уриалж байгаа юм. Сайн дураараа донорын хA;дA;лгA;A;нд нэгдэж, авлагагvйгээр цусаа A;гA;х нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл байх болно.
Энэхүү уриалгын эхлэл болгож Сангийн яамны хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран маргааш 10.00 цагаас Сангийн яамны байранд цусаа хандивлах үйл ажиллагааг эхлүүлж байна.
Жич: 
Энэхүү үйл хэргийг дэмжиж Сангийн сайд С.Баярцогт, дэд сайд Ч.Ганхуяг, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав  болон яамны удирдлага, хамт олон маргааш буюу 2011 оны 9 дүгээр сар 30-нд 10:00 цагаас цусаа хандивлана.
Манай хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирж, бидний  бусдад өгөх сайн үйл, уриалга, хөдөлгөөнийг маань дэмжиж,  мэдээ, сурвалжлага бэлтгэж, олон хүнийг уриалан дуудахад маань дэмжлэг үзүүлнэ.
Хүн хүндээ өгч болох хамгийн том бэлэг, хамгийн хүнлэг энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл, нэгэн насны буян бол цусаа өгч,  хүний алтан амийг аврах явдал юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш