logo
Энэ зун нийслэлд зохион байгуулах соёл урлагийн томоохон арга хэмжээнүүд

Энэ зун нийслэлд зохион байгуулах соёл урлагийн томоохон арга хэмжээнүүд

2015/06/04
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны есдүгээр сарын 22 - ны өдрийн ээлжит  XIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу уг хөтөлбөрийг  3 үе шаттай хэрэгжүүлж байна.

Ингэснээр Улаанбаатар хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна.  Харин 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах тооцоотой байгаа юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд орчин үеийн болон үндэсний урлагийн үнэт зүйлийг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ зун нийслэлд дараахь томоохон соёл урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд:
 
  • Зургаадугаар сарын 5 “Венийн вальс” үдэшлэг -  Чингисийн талбайд
  • Зургаадугаар сарын 6 Улаанбаатар марафон – Чингисийн талбайд
  • Зургаадугаар сарын 27 “Юби  дэнс” фестиваль чөлөөт бүжгийн үдэш – Чингисийн талбайд
  • Зургаадугаар сарын 27, 28 “Play time” амьд хөгжмийн наадам – Монгол шилтгээнд
  • Долоодугаар сарын 4 “Бест оф классикс” Сонгодог урлагийн үдэш – Чингисийн талбайд
  • Долоодугаар сарын 5 “Их талын жазз” Олон улсын жазз хөгжмийн наадам - Цэрэндоржийн гудамж дахь задгай талбайд
  • Долоодугаар сарын 6 – 9 Мэргэжлийн морин хуурчдын уралдаан -  Соёл Урлагийн их сургуульд
  • Долоодугаар сарын 10  “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл
  • Долоодугаар сарын 11 “Ариун хаврын тахилга” этно балет
  • Долоодугаар сарын 11 "Улаанбаатарын үдэш" – Чингисийн талбайд
  • Долоодугаар сарын 12 “Сайланс вайт” дижи урлагийн шоу – Үндэсний Соёл амралтын хүрээлэнд
  • Долоодугаар сарын 12 “Colors of Mongolia” хүндэтгэлийн тоглолт
  • Долоодугаар сарын 13 "Дээлтэй монгол наадам" - Чингисийн талбайд
  • Долоодугаар сарын 13 "Монгол дэнс фестиваль" - Драмын эрдмийн театрт
  • Долоодугаар сарын 13 "Учиртай гурван толгой дуурь" – Чингисийн талбайд
  • Долоодугаар сарын 15 Морин хуурын олон улсын фестиваль, мэргэжлийн морин хуурчдын уралдаан – Чингисийн талбайд
  • Наймдугаар сарын 1 Олон үндэстний хоолны өдөрлөг – Үндэсний соёл амралтын хүрээлэнд
  • Наймдугаар сарын 8 “Даншиг наадам, хүрээ цам” Өндөр гэгээний соёлын  арга хэмжээ – Хүй долоон худагт
  • Наймдугаар сарын 8, 9 “Улаанбаатар фүүд” фестиваль – “Вива сити” хороололд
  • Наймдугаар сарын 29 “Алдрын танхим” Рок поп хүндэтгэлийн концерт – Чингисийн талбайд тус тус болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш