Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар бороо орж, сэрүүхэн байна.
2015 оны зургаадугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 09-нөөс зургаадугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 9-нд нутгийн зүүн хагаст, 10,11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 10-нд нутгийн зүүн хагаст, 11,12-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.