Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийнэ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч М.Щульц, Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкертэй тус тус уулзаж, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан санал солилцоно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Европын Парламентын хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанд анх удаа үг хэлнэ.
Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг бөгөөд Европын Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага юм.