logo
хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2016-2020 онд хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна

хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2016-2020 онд хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч байна

2015/06/08

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг УИХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батласан байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасны дагуу “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Тус төлөвлөгөөгөөр нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг тодорхойлох зорилготой бөгөөд дээрх баримт бичгийг боловсруулах шатанд иргэд, олон нийтийн саналыг авах ажлыг 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Энэхүү санал асуулга нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаарх ойлголтыг иргэдэд өгөх, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийг танилцуулах, олон нийтийн саналыг тусгах, иргэдийн оролцоог хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд нэмэгдүүлэх зорилготой юм. Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын баруун талд байрлах сурталчилгаа гэсэн баннерт хандалт хийж саналаа өгөх боломжтой. Тус төлөвлөгөөг боловсруулахад олон нийтийн санал чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш