logo
“Гаднаа гяланцаг дотроо паланцаг” Монголын Хөрөнгийн бирж

“Гаднаа гяланцаг дотроо паланцаг” Монголын Хөрөнгийн бирж

2015/06/08
Улс орны  эдийн засгийн чадамж  муудаж, хямрал нүүрлэлээ гэж хаана хаанаа ярих болсон энэ цагт Монголын  улс төрчид нь гадаад улс орнуудаас бадар барьж, гуйлна гуйх нь холгүй явна.  

Монголчууд эртнээс “айлаа сэрэхээр авдраа уудал...” гэж хэлж захиж ирсэн. Аливаа улс орны эдийн засагт томоохон байр суур эзлэдэг чухал үүрэгтэй салбар бол тухайн улсын хөрөнгийн  зах зээл байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас  бид  томоохон  байялаг бүхий орд газар болон бусад боломжуудаа ашиглан  үндэсний хөрөнгийн бирж дээрээ  хувьцаа арилжаалах, хөрөнгө босгох, IPO гаргах байдлаар асуудлыг  шийдэж болно. Харамсалтай нь манай улсын хөрөнгийн бирж гэдэг энэ байгууллага үе үеийн улс төрчдийн “тоглоом”,  хувьдаа хөрөнгө мөнгө босгох арга,  улс төрийн карериа нэмэгдүүлэх  шат  дамжлага төдий байсаар олон жилийн нүүрийг үзлээ.

Зүй нь бол Хөрөнгийн биржийн лангуу тавиур чанартай бүтээгдэхүүнээр дүүрэн байж,  иргэд хөдөлмөрчид, хөрөнгө оруулагч нарт үйл ажиллагаа нь  нээлттэй ид тод мэдээлэлтэй, чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилдэг байвал хүссэн хүсээгүй гадна дотнын хөрөнгө оруулалтыг асар ихээр нэмэгдүүлж, улмаар улс орны  эдийн засагт бодитой дэмжлэг болж, цаашлаад урт хугацаанд монголын эдийн засагт хөгжлийн хөшүүрэг болно.

Гэвч хөрөнгийн биржийг удирдаж байгаа үе үеийн дарга нарын улс төржилт,  хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг ойлголт  маруухан байдагтай холбоотойгоор энэ салбарын ажил олон жилийн турш нэр төдий үргэлжилсээр байна. Ямар сайндаа л  ажил хийсэн болж харагдах гэж байраа нүдэнд харагдахаар засварлаж байгаа  дарга нарын үйлдлийг хараад  гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж хэлэх вэ дээ.

Хөрөнгийн биржийн  үйл ажиллагаа сүүлийн хэдэн  жил байрны гоё ганган засвар, сүржин нэртэй өндөр өртөгтэй гэрээ контракт,  их үнэтэй хэрэгцээнд нийцдэггүй, шинэчлэл хийгддэггүй  арилжааны программаас хэтэрсэнгүй. Энэ зах зээлд яахын аргагүй төрийн бодлого үгүйлэгдсээр, “шоовдорлогдсон хүүхэд” шиг төрийн бодлогын гадуур хөрөнгийн зарх зээлийн бодлого  олон жилийн турш хаягдсаар л байх юм.

Үнэн хэрэгтээ энэ зах зээл Монголын үе үеийн шилдэг бизнесменүүдийн   хөрөнгийг нь өсгөж, хөл дээр нь босгож байсан хэдий ч өдөөгийн нөхцөл байдалд  улстөржөөд нэр хүндээ өсгөдөг шат дамждаг албан тушаалтныг угтан аван үдэж өгдөг “орон зай”  төдий болжээ.

МАХН-аас дэвжигдэн Монголын хөрөнгийн биржийн захирал болсон, Сангийн сайд Улааны “шахааны  хүн” гэгддэг Д.Ангар гэх эрхэм Эрдэнэт хотод Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг  сурталчлах нэртэй өдөрлөгийн үеэр олон нийтэд өөрийгөө  рекламдахын зэрэгцээгээр тэрээр  “энэ зах зээлд түүхэнд байгаагүй дээд арилжаа хийсэн” гэж  ярьж, үүнийгээ өөрийн Нүүрномдоо ил цагаан зарлах болсон байна. Гэтэл үнэн хэрэгтээ Засгийн газрын үнэт цаас бол зөвхөн энэ зах зээлийн нэг л өчүүхэн хэсэг. Хөрөнгийн зах зээлийн үндсэн тулгуур болох хувьцааны арилжаа нь хаана явааг Д.Ангар захирал ер нь мэдэж байгаа болов уу? 

 Монголын санхүүгийн  салбар улстөржсөн гэдгийг үүгээр батлахын зэрэгцээгээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Нарантуяа  2016 оны УИХ-ын  сонгуулиар Завхан нутагтаа нэр дэвших бэлтгэлээ хийхээр зэхэж, тус хороог энэ зорилгодоо ашиглах арга хэрэгсэл болгож байгаа тухай мэдээлэл байна. Тухайлбал, 6 сарын 6-ны өдөр  Санхүүгийн зохицуулах хорооны нээлттэй өдөрлөг нэрийн дор төрөлх Завхан аймагтаа өөрийнхөө сонгуулийн сурталчилгааг хийхээр зэхсэн байна. /АН/

Энэ мэдээллийг улам бүр лавшируулан бид Хөрөнгийн биржийн “гал тогоо”-руу өнгийж, мэдээллийн эх сурвалжаа бататган тодруулахад Хөрөнгийн биржийн арилжааны захиалгыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарын шийдвэрээр цуцалсан нь мэдэгдлээ. Түүгээрч зогсохгүй Д.Ангар үүрэг гүйцэтгэгч  хувийн дарамт  шахалтыг  арилжаанд оролцогч компаниудад ихээхэн үзүүлдэг болохыг  Хөрөнгийн биржийн цахим сайт дах мэдээнээс харж болно. Өөрөөр хэлбэл эрх цуцлах, эрх сэргээх үйлдлээр тэрээр хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлдэг байж болох юм гэсэн хардлагыг  төрүүлж байна.

Хөрөнгийн биржийн  захирлаар Бишрэлт группийн захирал Б.Ундарма очиж магадгүй гэсэн сураг  мэдээллээс болж Д.Ангар үүрэг гүйцэтгэгч зориудаар юм шиг Капитал банкийг өөрийн цахим хуудас болон хөрөнгийн биржээр л нэг эсэргүүцэх “аян” зарласан мэт байх юм. 

Энэ мэтээр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллаггааа гаднаас нь харвал гял цал гэмээр атлаа  дотор тал нь пал цүл байсаар олон жилийн нүүрийг үзлээ.

Хэзээ энэ  байгууллагад улс төрийн томилгоогоор биш эдийн засгийн шаардлагаар ХӨРӨНГИЙН БИРЖийн  талаар бүрэн дүүрэн мэдэгтэй,  улс орны эдийн засгийг хөгжүүлэх сэтгэлтэй хүн ирэх юм бол доо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш