Гадуур ил задгай зарагдаж байгаа нь бүү хэл, дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангадаггүй болохыг мэргэжлийн байгууллагууд нотлон, иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Эдгээр бүтээгдэхүүнүүд ихэвчлэн урд хөршөөс орж ирдэг төдийгүй Улсын мэргэжлийн хяналтаар баталгаажилгүй шууд лангуун дээр очдог аж.
Хаяг шошгоны зөрчилтэй, баталгаа шинжилгээгүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн, импортоор хориглосон зэрэг олон зөрчилтэй бүтээгдэхүүн шалгалтаар тогтоогдсон бөгөөд иргэдийн хамгийн ихээр хэрэглэдэг зарим бүтээгдэхүүнд ямар зөрчил байдгийг дуулгая.
Тэр бүр хүмүүс мэддэггүй, бас анзаардаггүй учраас мэргэжлийн байгууллага иргэдэд үүнийг онцгойлон анхааруулж байгаа юм.
Хятад жижиг шахмал цай, “Корейский” бэлэн гоймон, “Илчлэг” кимчи, Петрушка /хоол амтлагч/, “High calcium” сүү, улаан цаастай орос вафли зэрэг бүтээгдэхүүнүүдийг баталгаа шинжилгээнд хамрагдаагүй байдаг бөгөөд энэ бүхнийг худалдан авахгүй байхыг Улсын мэргэжлийн хяналтын газраас онцгойлон анхааруулж байна.
Мөн хатаасан хар мөөг, хүүхдийн тоглоомон гар буу зэрэг нь импортоор хориглосон бүтээгдэхүүний тоонд ордог тул авахгүй байх нь зүйтэй.
Б.Даваахүү
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин