logo
Улаанбаатарт 19 хэм дулаан

Улаанбаатарт 19 хэм дулаан

2015/06/09

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн нутаг, төвийн нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ.

2015 оны зургаадугаар сарын 9-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Төв болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Говийн ихэнх нутаг, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газар, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 7-12 хэм, Алтайн өвөр говь болон Говийн нутгийн зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны зургаадугаар сарын 10-наас зургаадугаар сарын 14-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 10,11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар бороо, 13-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 10-12-нд говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш