Монголын Залуучуудын Холбоо нь 12 жил завсарласан V Их хурлаа өнгөрсөн гуравдугаар сарын 28–ны өдөр хуралдуулж үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, хэтийн зорилтоо дэвшүүлсэн. Тус хуралдаанаар монгол залуу хүн бүрийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс тус холбоо дэргэдээ корпораци байгуулахаар болсон юм. Тодруулбал Залуучуудын Эрүүл мэндийн корпораци,Залуучуудын Хөдөө аж ахуйн корпораци, Залуучуудын орон сууцны корпораци, Залуучуудын Боловсролын корпораци, Залуучуудын Аялал жуучлалын корпораци, Залуучуудын Уул уурхайн корпораци, Залуучуудын Аялал жуучлал хөгжлийн төвийн корпорацийг байгуулж ажиллахаар тогтсон. Иймд дээрх долоон корпораци дээр гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж байгаа юм байна. Хэрэв та мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, Англи хэлний өндөр боловсролтой ,Удирдан зохион байгуулах чадвартай, Олон нийтийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол МЗХ-ны санал болгож энэхүү ажилд өөрийгөө сориод үзээрэй.