logo
БНХАУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагууд “Улаанбаатур” үзэсгэлэнд хүрэлцэн ирнэ

БНХАУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагууд “Улаанбаатур” үзэсгэлэнд хүрэлцэн ирнэ

2015/06/10
Манай улсын давхардсан тоогоор 1,6 сая иргэн жуулчлалаар явдаг төдийгүй  нэг удаагийн аялалдаа зарцуулдаг зардал өндөртэй тул манай улс руу чиглэсэн сурталчилгаа сүүлийн жилүүдэд гадаадын улс, хотуудаас идэвхжиж байна. 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнд цөөнгүй орны аялал жуулчлалын газрууд, түүний дотор БНХАУ-ын аялал жуулчлалын төв болсон хотууд оролцож нийслэлчүүдэд аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. Үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-ын ССТV,  Phoenix, Одон телевиз, Синхуа агентлаг, Weibo сайт зэрэг нэр хүндтэй тэргүүлэх 10 хэвлэл мэдээллийн байгууллага Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш