logo
Зарим иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа

Зарим иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа

2015/06/10
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат–Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/453 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш