logo
ШӨХТГ-т томилогдсон дэд дарга бүсгүй хэний “хүн” вэ?

ШӨХТГ-т томилогдсон дэд дарга бүсгүй хэний “хүн” вэ?

2015/06/10
Хэд хоногийн өмнөөс Засгийн газрын агентлагийн дэд даргад 27 настай, миссийн тэмцээд оролцож байсан, төрийн албанд нэг ч жил ажиллаж байгаагүй, төрийн албаны мэдлэг туршлагагүй нэгэн   эмэгтэйг  хууль зөрчин томилсон тухай мэдээлэлүүд гарах болсон. Тэгвэл ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяа гэх энэ  эмэгтэй хэний “дэмжлэг түлхээс”-ээр Засгийн газрын хуралдаанаар орж нэр нь дэмжигдэн агентлагийн дарга  болсон вэ? гэдэг асуудал өөрийн эрхгүй олны  анхаарал татсаар байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол ШӨХТГ-ын дэд даргын орон тоо нь  хамтарсан Шийдлийн  Засгийн газрын  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд  “үлдээсэн”  орон тоо юм байна.

Тиймээс ШӨХТГ-ын дэд дарга  Б.Энхзаяаг  дээрх хоёр намын аль нэгнийх нь  томчуудын “улс төрийн шахаа” гэж  дүгнэж болох юм. Б.Энхзаяагийн хувьд намын аппаратад 2 жил ажилласнаар өөр төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагагүй нэгэн гэнэ.

Монгол улсын төрийн албаны тухай хуулийн 7.1.7- д: “Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал-ыг   төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамруулна гэжээ. Мөн хуулийн 5.2-т төрийн захиргааны болон тусгай албан тушаалыг төрийн Жинхэнэ албан тушаал гэж заажээ. Тэгвэл тус хуулийн 17 дугаар зүйл дэх Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах хэсгийн 17.1-д:  “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заажээ. Энэ талаар та бүхэн  Энд дарж дэлгэрэнгүй харна уу

Гэтэл Засгийн газрын тохируулагч агентлаг болох ШӨХТГ-ын дэд даргын орон тоон дээр  төрийн албаны тухай хуулийн дагуу  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхдөө тухайн ажлын байранд орохыг хүссэн иргэдээс  мэргэшлийн түвшингээр нь сонгон  шалгаруулалт явуулах замаар авсан уу гэдэг нь эргэлзээтэй байна.

Засгийн газар хамтарсан  гэх нэрийн дор төрийн албаны  холбогдох  хуулийг зөрчиж, тухайн алба орон тоонд тэнцэх мэдлэг чадвар, туршлагагүй хэн нэгнийг УИХ-ын гишүүн, сайд дарга гэдгээрээ “түрий барьж”  хэн дуртай нь    намын бодлого,   дэмжих ёстой хүн, “сайн дүү” гэдгээр нь  албан тушаалд хэдий болтол томилох вэ?

Ингэж төрийн албыг төрлийн алба болгосны уршигаар өдгөө мэргэшсэн төрийн албан хаагчид гудамжинд гарч тэдний орыг зөв бичих дүрмээ ч мэдэхгүй “шахааны хүмүүс”-ээр дүүргэлээ. Үүний улмаас төрийн ажил цалгардаж, улс орны хөгжил  урагшлах биш хойшлохдоо хүрээд байгааг эрхэм сайд дарга  та нар маань хэзээ анзаарч ухаарах вэ?

Ямартай ч ШӨХТГ-ын дэд даргыг  “МАХН-МҮАН Шударга ёс” эвслээс  шударга бусаар томилуулсан  нь хэн бүхэнд ойлгомжтой боллоо.  Тун удахгүй хэн гэдэг албан тушаалтан ямар учраас түүнийг ингэж дэмжих болсон шалтгааныг бид олж хүргэх болно.

Ц.Мөнх

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш