Төрийн өндөр албан тушаалтнууд Лаос улсын төв зам, талбайд зарцуулах хөрөнгөөр өөрсдийн амины сууц хүрэх замыг барьж байгаад энгийн иргэд дургүйцэж байгаа аж. Нийтийн ажил, үйлчилгээ, тээврийн яам дөрөвдүгээр сард 5 метрийн өргөнтэй 600 метрийн урт 400 сая лаос кипийн өртгийн үнэ бүхий замыг Улс төрийн товчооны гишүүн, Лаосын Авлигатай тэмцэх газрын дарга болон Засгийн газрын хянан шалгах хорооны даргын гэр буюу Боунтонг Читмани (Bounthong Chitmany) хүртэл тавихаар баталсан байна.
Энэ нь Пакао тосгонд буюу нийслэл Вьентьяаны Саесета дүүргийн гол замын хажууд аж. Өөрийнхөө нэрийг хэлэхээс татгалзсан Вьентьяаны оршин суугч “Яагаад дарга нар бүгд ижилхэн байдаг байна? Тэд тосгонд амьдардаг хүмүүст зам хэрэгтэй гэдгийг бодохгүй, зөвхөн өөрсдийн гэр рүү зам тавьдаг юм бэ? Тэд юу чухал, эсхүл шаардлагатай гэдгийг боддоггүй юм” гэжээ. Нийтийн ажил, үйлчилгээ, тээврийн газрын дарга Детсонкам Таммавонгоос Чөлөөт Ази радиогийн сурвалжлагчид ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.
Эх сурвалж: www.rfa.org