logo
С.Зориг агсны  хэргийн эзэд тодроогүй  13 жилийн нүүрийг үзлээ

С.Зориг агсны хэргийн эзэд тодроогүй 13 жилийн нүүрийг үзлээ

2011/10/01
Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт маш хэрцгийгээр алагдсаныг  “Улс төрийн захиалгат аллага” гэж нэрлэгдээд 13 дахь жилтэйгээ золгож байна.  Харин хэргийн эзэд олдоогүй.  Батаа, Оюун гэсэн хоёрхон нэртэй хоцорсон. Саяхнаас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй явцтай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл танилцаж, хэргийг хурдан шуурхай илрүүлэх талаар ямарч байсан ахиц гаргалаа гэж хохирогсод ярьж эхэллээ.  Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс холбогдох хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж , үүрэг чиглэл өгч ажиллахаар болсныг мэдээлсээр байна.  Энэ хэргийг илрүүлэх нь Ерөнхийлөгчийн хувьд хийх ёстой бас нэгэн тулгамдсан асуудал мөн юм. Учир нь тэрээр С.Зоригтой мөр зэрэгцэн ардчилсан хувьгалын гал дөлөн дунд  хамтдаа явж байсан хоёр. Хожим нь С.Зоригийг хөнөөгөөд тэрхүү жигшүүрт аллагатай Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсных нь хувьд  Ц.Элбэгдоржийн нэр усыг  санаатай санамсаргүй алинг болохыг мэдэхгүй юм.  Холбож байсан удаа ч байдаг. Тийм болохоор Монгол төрийн тэргүүний хувьд үнэн мөнийг олох зорилгоор энэ хэргийн мөрөөр тодотгол хийж, хэргийн эздийг олж илрүүлэх нь түүний хувьд журмын нөхрийнхөө  хойд нас, сүнсний өмнө хийх ёстой нэгэн ажил нь мөнөөсөө мөн.  Хэрэг илрэх үүд хаалга нь нээгдсэн байх аа.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш