Монголдоо төдийгүй олон улсын этгээдэд нэртэй тагнуулч гэдэг нь одоо тодорхой болж эхэллээ. Манай төрийнхөн иргэн Б.Хурцыг эх орондоо авч ирнэ л гэдэг. Нэртэй төртэй өмгөөлөгч авлаа. Хэрэг нааштай шийдэгдэнэ л гэдэг. Гэтэл бүх зүйл эсэргээрээ харин ч нөгөө Б.Хурцыгаа бүр чангалан цаазын тавцан руу улам бүр түлхэж өглөө. ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг 2010 оны 9-р сард Их Британийн Үндэсний Аюулгүй Байдлын хорооны урилгаар албан айчлалын шугамаар очих үед нь Лондоны Хитроу нисэх буудал дээрээс баривчилсан байдаг. Олон улсын гэрээ хэлэлцээр зөрчиж, гадаадын улс орны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр баривчлах үйл ажиллагаа явуулж, хүн хулгайлсан Монгол Улсын “Онц ноцтой” гэмт хэрэгтэнг Английн тал баривчилсан тухай дэлхий даяар мэдээлэгдсэн. Б.Хурц иргэн Д.Энхбатыг баривчлан нойрсуулах эм тариа хэрэглэн дипломат паспорттайгаар Франц, Белги, Германы нутаг дэвсгэр дээгүүр авч гарсан нь өнөөдөр л тодорхой болж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн зарим сайд дарга нар Б.Хурцыг манай улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга гэхээсээ илүү нэртэй тагнуулч, төр засгийн газрын үүрэг даалгавар биелүүлж, хүн хулгайлсан гэдгийг нотлогоо болгосон мэдээлэл түгээж суугааг юу гэж ойлгох болж байна. Хүн хулгайлсан ял зэм тулгаж насаар нь шоронд суулгах гэж буй Германы талд Б.Хурцыг цаазлаад өгөөрэй гэсэнтэй адил юм биш үү. Тийм болохоор л өөрөө давж заалдах шаардлага байхгүй. Би өөрөө тэр германд чинь очино гэж хэлсэн хэрэг. Манай төрийн ноёд наанаа Б.Хурцыг авчирна гэж айлдаад хачир дээрээ цааш нь түлхсэн алхмууд одоо ид явагдаж байна. Удахгүй утасны энэ учиг тайлагдана даа
Эх сурвалж:Өнөөдрийн тойм
Эх сурвалж:Өнөөдрийн тойм