АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын захиргаатай хамтран 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн “Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн хаалтаа хийх гэж байна. Хаалтын ажиллагааг 2015 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт Чингис зочид буудалд зохион байгуулна. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар оролцоно.
Мөн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хамтран ажилласан нийслэл, дүүрэг, хороодын ажилтнууд, хог тээврийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл иргэд , оршин суугчид гэх мэт 90 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Хурлын үеэр оролцогсод төслийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулан, хамтран ярилцаж харилцан санал солилцоно. Энэ үеэр Иргэдийн оролцоотой газрын зураглал, Хог хаягдлын менежментийг сайжруулах Загвар хороо төсөл, Хотын жишиг дүрмийн боловсруулалт зэрэг илтгэлүүд тавигдах юм. Видео болон фото зургийн үзэсгэлэн гарч, “Байгальд ээлтэй хөршүүд” нөхөрлөлийн хийсэн ажил, хог хаягдлын хуваарь болон иргэдийн оролцоотой хэрэгжүүлсэн тохижилтын төслүүдийн талаар танилцуулах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.