Нийслэлийн ИТХ–ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2015 оны зургаадугаар сарын 15–ны өдөр буюу даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Хөрөнгө бүртгэн авах тухай / Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 барилга байгууламж /
- Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 3 барилга /
- Хөрөнгө бүртгэлээс хасах тухай / Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Энхийн санаа өрхийн эмнэлгийн барилга /
- Хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх тухай / Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээ /
- Гэр хорооллын төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /
- Нийслэлийн ИТХ – ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах
- Нэрэмжит болгох тухай / Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг Монгол Улсын гавъяат эмч, доктор, профессор Ш.Доржжадамбын нэрэмжит болгох /
- Шагналд тодорхойлох тухай
- Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
- Нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
/ Нийслэлийн ИТХ – ын Хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /
/Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /
- Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл /243,3 га/
- Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллыг шинэчлэн дахин төлөвлөлт / 53 га /
- Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай /2116,0 га /

- Нийслэлийн ИТХ – ын Хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.