Засгийн газрын Монгол мал хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ХХААХҮЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаатай ярилцлаа.
-Монгол мал хөтөлбөрийн гол санаа нь юу вэ? Энэхүү хөтөлбөрийн агуулга, зорилгын талаар тодруулж өгөхгүй юу?
-УИХ-ын 2003 оны 23-р тогтоолоор Монгол мал хөтөлбөр батлагдсан. Засгийн газрын 22, 23 тоот тогтоолоор уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх эхний үйл ажиллагааны төлөвлөлтүүд хийгдэж байна. Монгол улсын 329 суманд мал аж ахуйн үржлийн тасаг байгуулагдлаа. Сум бүрийн Засаг даргын тамгын газрын бүтцэд гурван хүний бүрэлдэхүүнтэй багийг ажиллуулж байна.
-Монгол мал хөтөлбөрт хичнээн мал сүрэг хамрагдаж байна вэ?
-2010 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр 32 сая 700 гаруй мянган мал тоологдсон. Энэ оны урьдчилсан тоогоор 35 сая орчимд тоологдох байх гэсэн баримжаа байгаа.
-Монгол мал бүртгэлийн систем гэж сүүлийн үед ихэд яригддаг боллоо. Энэ талаар зарим тодруулга өгөхгүй юу?
-Ер нь аль ч улс оронд малаа, гэрийн тэжээвэр амьтдаа бүртгэдэг. Манай улсад 2005 оноос эхлэн гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хэмжээнд хэрэгжиж эхэлсэн. Мал сүргээ ээмэгжүүлэх бүртгэлд нийт мал сүргийн 0,3 хувь нь хамрагдсан. Бүртгэлд хамрагдсан мал нь гэхээр сүүний үйлдвэрлэлийн чиглэлийн 8000 орчим үхэр сүрэг. НҮБ-ын чиглэлээр явагдсан төсөлд хамрагдсан нь энэ л дээ. Монгол мал хөтөлбөрөөс өмнө нь бидний яриад байгаа бүртгэлийн систем маань ийм хэлбэрээр явагдаж байсан гэж хэлж болно. Төр засгийн газраас тууштай бодлогын түвшинд хэрэгжүүлсэн зүйл үнэндээ байгаагүй. Малаа малчид маань өөрсдөө дур зоргоороо л эмнэх, эм тамгаар тамгалах байдлаар л явж ирсэн шүүдээ.
-Та бүхний яриад байгаа одоогийн бүртгэл маань малчдын дээрх бүртгэлээс юугаараа давуутай юм бэ?
-Маш олон талын давуу талтай. Зөвхөн эмнээд орхичихдог байж. Одоогийн бүртгэлд хамрагдсанаар энэ мал маань ямар өвчнөөр өвчилж байсан. Ямар вакцинд хамрагдаж байсан. Ямар гарал үүсэлтэй. Хаана үржилд орсон. Хаана хэн гэдэг малчны мал болох. Тэгээд хаашаа хэнээс хэнд шилжсэн. Хэзээ юуны учир бүртгэлээс хасагдав гэдэг нь хүртэл тодорхой үзүүлэлтээр харагдана. Төллөснөөс эхлээд үхэж үрэгдэхээ хүртэл бүртгэлд байна гэсэн үг.
-За чухал юм аа. Монгол малд хэрэглэх нь хэр зохимжтой байна. Сөрөг тал гарах уу?
-Дэлхий нийтийн даяаршил улс гүрнийг холбож, хаана хаанаа экспорт, импортын чиглэлээр хүнсний бүтээгдэхүүнээ гаргах, оруулах болж байна л даа. Ийм үед тодорхой бүртгэлтэй судлагаатай хүнсний зохих эрүүл бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлага тавигдаж байна. Хүссэн хүсээгүй энэ шаардлагад Монгол улс хамрагдаж байна. Дэлхий эрүүл мал амьтаны гишүүн орны хувьд орчин үеийн нөхцөлд хөл нийлүүлэх шаардлага бидэнд бодитой тавигдаж байна. Гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлж малынхаа гарал үүслийг тодорхой болгож, эрүүл хүнс нийлүүлэх зорилгоор дэлхийн зах зээлд ижил бүртгэлтэй, судлагаатай, шинжилгээтэй оролцох шаардлага бас байгаа юм. Гадаад гол төлөв суурин мал аж ахуйд бүртгэлжүүлэх асуудал хүндрэл багатай. Манайх шиг нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйг бүртгэлд хамруулах хүндрэлтэй ч олон улсын шаардлагад нийцүүлж хийхээс өөр арга зам байхгүй. Төрийн бодлогоор зайлшгүй хийх ажил болж байна л даа.
-Мал нь эрүүл бол хүн нь эрүүл гэсэн санааг та бас хэлээд байна уу даа?
-Тэгэлгүй яахав. Мал аж ахуйгаас цэвэр бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байвал хүн ам маань эрүүл саруул байх үндэс мөн шүү дээ. Өвчтэй малын мах махан бүтээгдэхүүнийг хэнч хэрэглэх боломжгүй. Монгол мал хөтөлбөр маань нийгмийн эрүүл ахуйг хангаж байна гэсэн үг. Нөгөө талаараа экспортонд жинхэнэ цэвэр, экологийн чанартай бүтээгдэхүүнийг гаргаж дэлхийн зах зээлд өрсөлдөх зорилтоо хангах ёстой. Зах зээл нийлүүлж байгаа малын мах махан бүтээгдэхүүн нь вакцинд хэзээ хамрагдсан малынх вэ гэдгийг ч мэдэхгүй л явдаг байлаа шүүдээ. Энэ бүртгэлд малаа хамрагдсанаар эрүүл мэнддээ хүмүүс анхаарах бололцоог бас олгож байгаа юм. Малын элдэв боом, шүлхийн голомтноос орж ирсэн үү үгүй юу гэдгийг ч бүртгэлийн системээс шууд харж үзэж болно. Ийм л ач тустай л даа. Импортоор орж ирж байгаа гахай шувуу өндөг гээд л тэр бүхнийг шалгаж бас хянах суурь нөхцлийг бас бүрдүүлж байгаа юм.
-Мал сүргийн бүртгэлийг мэргэшсэн албад байгууллага хийх үү. Манайд тийм байгууллага мэрэгшсэн дагнасан мэргэжилтэн байна уу?
-Ер нь олон улсын хэмжээнд мэргэшсэн байгууллага хийдэг. Олон улсын мал амьтны бүртгэлийн “ICAR” гэж Хороо байдаг. Энэ байгууллагаас малын ялган бүртгэл хийх, стандартыг бий болгодог. Баталдаг, чанарыг эрхэлдэг. Үйлдвэрийг хариуцдаг. Үйлдвэрлэгчидэд код олгодог. Барааг нь нийлүүлдэг. Манай улсад яг мэргэжлийн гэхээр өөрөөр хэлбэл малынхаа ээмгийг үйлдвэрлэдэг, бүртгэлийн системийг хөтлөж эрхлэдэг тийм мэрэгжлийн байгууллага бүртгэл талдаа бол цөөхөн. Бараг байхгүй шахам. Ээмэгний чиглэлээр гадаад худалдааны шугамаар импортоор оруулж ирдэг аж ахуйн нэгж гэвэл хуруу дарам цөөхөн. Эндээсээ бас дагнаад мэргэшээд технологоо сайжруулаад явж байгаа аж нэгжүүд ч байгаа л даа.
-Олон улсын ALLFLEX EUROPE S.A.S” групп гэдэг байгууллагын шугамаар малаа ээмэгжүүлэх баахан бүтээгдэхүүн оруулж иржээ. Ямар байгууллага вэ. Та нарын хүссэн орчин үеийн шаардлагыг хангаж чадаж байна уу?
-Олон улсын мал амьтны бүртгэлийн Хороо “ICAR” гэдэг байгууллага нь Олон улсын хэмжээнд мал амьтны бүртгэлийн системийг хариуцдаг гэж би дээр ярьсан. Эндээс та тодруулж ALLFLEX EUROPE S.A.S” групп -ийг асууж байх шиг байна. Франц улсын нэртэй компани шүүдээ. Ялангуяа малыг ялган бүртгэх талаараа 55 гаруй ажилласан дэлхийд нэртэй итгэлтэй компани. Өнгөрсөн жил малыг ялган бүртгэх талаар яамнаас тендер зарласан. Тендерт шалгарсан аж ахуйн нэгж энэ компанийг сонгож түүний бараа бүтээгдэхүүнийг манайд оруулж ирж нийлүүлсэн байгаа. ALLFLEX нь дэлхийд хамгийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг гэдгийг мал аж ахуйн чиглэлээр ажилладаг мэргэжилтэн хүмүүс бүгдээрээ сайн мэддэг гэж бодож байгаа.
-Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл нь янз бүрийн хэлбэр дүрстэй. Олон янзын төрөл байна уу?
-Тийм л дээ. Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл нь хэдэн хэдэн төрөл хэлбэртэй л дээ. Энгийн ээмэг байна. Энгийн ээмгэнд вар код суулгасан байна. Бас чип суулгасан гээд ялгагдана. Дангаараа чип байна. Олон улсын мал амьтны бүртгэлийн Хороо “ICAR” гэдэг байгууллагад тухайн малдаа ээмэг тэмдэглэл хэрэглэхээр захиалга өгнө гэсэн үг. Хүсэлтээ гаргаад зөвшөөрлөө аваад хэрэгжүүлнэ. Энэ ялган тэмдэглэх тэр хэрэгсэл нь тухайн малд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгийг батлаж өгдөг. Ээмэг нь маш олон янз. Зарим нь пластикаар, политиэтлинээр, резинээр хийж байгаа. Хамгийн уян хатан, хөлдөж нугардаггүй полиуретани материалаар мэрэгжлийн компаниуд л үйлдвэрлэдэг. Монгол Улсын малын бүртгэлийн хэрэгслийг полиуретани материалаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр ээмэгжүүлэх бодлого барьж байгаа. Бүх аймаг сумдад малд дахин давтагдахгүй байх тийм дугаар вар кодтой болгож бүртгэлд хамруулна.
-Малаа ингэж бүртгэж байдаг боловсон хүчний нөөц байна уу. Мэрэгжилтэнтэй юу?
-1990 оноос зах зээлд мал маань хувьд шилжээд малчид өөрсдөө хариуцаж явлаа. Одоо олон улсын түвшинд ингэж нэгдсэн бүртгэлгүй байх нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлээд байгааг бүгд л мэдэж байгаа Тийм учраас төрөөс зориуд бодлогын төвшинд Монгол мал хөтөлбөрийг батлан гаргаж хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. Уг хөтөлбөрийн хоёр дахь чиглэлд малыг бүртгэлжүүлэх ажил орсон байгаа. Монгол Улс 2012 он гэхэд нийт мал сүргийнхээ 15 хувийг 2015 он гэхэд 40 хувийг 2021 онд 80 хувийг хамруулахаар хөтөлбөрт тусгагдсан байгаа.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм