logo
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлно

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлно

2015/06/15
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/502 дугаар захирамж гаргаж, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн механизмыг тодорхойлох” Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Хот  байгуулалт, хөрөнгө оруулалтын  асуудал  хариуцсан  орлогч С.Очирбат ажиллана.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн асуудлыг судлан санхүүжилтийн механизмыг оновчтой тодорхойлж 2015 оны 07 дугаар сард багтааж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш