УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг өчигдөр Дэлхийн банкны зөвлөх Паул Шаппер, Захид Хаснайн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Эдгээр хүмүүс Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай шинээр батлагдсан хуулийн хэрэгжилтэнд Сангийн яамны захиалгаар судалгааны ажил хийж байгаа ажээ. Ц.Сэдванчиг гишүүн уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан бөгөөд тус хууль 2011 оны 6 дугаар сард батлагдаж 2012 оны төсөв батлахтай зэрэгцэн 12 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг өмнөх хуулийн дагуу бараа, ажил үйлчилгээ худалдан авахад учир дутагдал ихтэй, тухайлбал худалдан авах үйл ажиллагаа нэгдсэн бодлогогүй салбар бүр өөрсдийнхөөрөө шийддэг. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбоотой гажуудал маргаан их байдаг, хяналтын механизмгүй учраас бүтээн байгуулалтын ажил чанаргүй хийгддэг, худалдан авах үйл ажиллагааг тойрсон авилга хээл хахууль цөөнгүй гарч байсан зэрэг асуудлуудын талаар тайлбарласан юм.
Судалгааны багийнхан тус хуулийн шинэчилсэн найруулгыг дээрх гажуудлуудыг засахуйц шинэлэг зүйл, ахиц дэвшилтэй зүйл заалтууд нэмэгдсэн хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэдний судалгааны ажил нь хуулийн хэрэгжилттэй холбоотой дагалдан гарах журмууд болон худалдан авалт хариуцсан төрийн захиргааны мэргэшсэн байгууллагын чиг үүрэг, орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлэхтэй холбогдсон бодит нөхцөл байдал, худалдан авах үйл ажиллагааны хөндлөнгийн хяналт хэрхэн хэрэгжих, төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудад гол анхаарлаа хандуулж байгаа ажээ. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд чухам юу шаардлагатай байгаа, юуг анхаарах хэрэгтэй, үүсэж болох хүндрэл бэрхшээлийн талаар тодорхой ярилцсанаараа уулзалт өндөр ач холбогдолтой байсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг төрийн захиргааны мэргэшсэн байгууллага болон орон нутгийн ажилтнуудыг мэргэшүүлж туршлагажуулах, хөндлөнгийн хяналт үнэлгээ хийх ТББ-уудын чадавхи, хараат бус байдал зэрэгт тусламж, дэмжлэг үзүүлэх нөхцөл байдал, боломжийн талаар саналаа хэлсэн юм. Дэлхийн банк, донор орнуудын зүгээс хууль хэрэгжих эхний үе шатуудад боловсон хүчнийг дадлагажуулан бэлтгэж, тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой хэмээн судалгааны багийнхан мэдэгдлээ.