logo
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

2015/06/22
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгууд, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болдог юм. ОХУ-ын Санкт-Петербург хотноо жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож байна.

Энэхүү чуулга уулзалт нь 1997 оноос зохион байгуулагдсан, 2006 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй юм. Сүүлийн 10 жилд энэ чуулган ажил хэрэгч хүмүүсийн уулздаг дэлхийн тэргүүлэгч талбаруудын нэг болж, ОХУ-ын 7500 гаруй төлөөлөгч, зарим улс орны төр засгийн тэргүүн, томоохон компанийн удирдлага, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн нэр хүнд бүхий шинжээчид оролцдог болсон байна.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт 2014 онд “Шинэчлэлийн эрин үед харилцан итгэлцлийг бэхжүүлэх” сэдэвтэй болж, чуулга уулзалтын 82 хуралдаанд 500 гаруй илтгэгч оролцож байжээ. Энэ чуулга уулзалт “Хамтарсан хүчин чармайлтаар тогтвортой байдал, өсөлтийн төлөө үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх цаг боллоо” уриан дор болж буй бөгөөд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш