Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутан Залуусын нэгдэлтэй хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Монголын Оюутан Залуусын нэгдэл нь 2009 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн залуусын хөгжлийн хөтөлбөр, Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-аар амжилттай батлуулсан байгууллага юм. Өнөөдөр энэхүү ажлынх нь үр шимээр 350 мянган оюутан залуус үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийн тэтгэлэгийг авч байгаа билээ. Уг арга хэмжээнд МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, “Монголын Оюутан Залуусын нэгдэл”-ийн ерөнхийлөгч Д.Батзориг бусад албаны хүмүүс оролцсон юм. Санамж бичгийн хүрээнд гадаад, дотоод харилцааны цар хүрээгээ өргөжүүлэхэд уялдаа холбоотой ажиллаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцан туршлага солилцох , манлайлагч оюутан, залуучуудын дунд хувь хүн, багийн чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон талт шинэлэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, олон улсад Монгол улс, залуучуудын байгууллагын цар хүрээг өргөжүүлэхэд хамтран ажиллах, нийгмийн бүхий л салбарт тулгарч буй асуудлууд дээр санал солилцож хамтран шийдвэр гаргах, мөн бодлого, зохион байгуулалтаар нэгдэн, байгууллагын бүхий л түвшинд хамтран ажиллах юм.