Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 3. Сугар гараг. Найралт эх одтой, 5 шар мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 05 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр эрүүл мэндийн хувьд маш сайн оюун санааны байдал тэнцвэртэй байх болно. Хосуудын харьцаа нийцтэй сайхан байна. Бие биедээ түрэмгүй ханддагаа болих хэрэгтэй. Энэ нь зөвхөн та хоёрыг уурлуулах төдийгүй улмаар холдоход хүргэнэ. Дэргэд байгаа хүнд чинь таны халамж дутаж байгааг анхаарч юу хийх ёстойгоо сайн төвөвлө. Орой бага зэрэг гуниглаж магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Амьдралын эрч хүч их байна, гэхдээ та илүүдэл энергиэ зөв зарцуулахгүй бол асуудалд орооцолдож магадгүй. Ямар нэг том төсөл эхлэхээсээ өмнө судалгааны ажил дээрээ алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хичээ. Хэн нэгний санаатай санаандгүй үйлдлээс болж эвгүй байдалд орж болзошгүй байна. Хайртай хосын дунд хардалтаас болж хэрүүл маргаан дэгдэж болзошгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Мөн атаархагчдын зүгээс элдэв нууц хуйвалдаан явуулах магадлалтай. Утга учиргүй хэрүүл маргаан, дэмий хоосон ярианд хайран цагаа үрэх хэрэггүй.
Хамтатгах (5/21-6/21)
Тэрсүүд өдөр. Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр хэдий ч ажил ар араасаа ундарч, тэр нь бүтэл муутай байна. Аливаа зүйл аажимдаа бүтнэ гэж өөрийгөө тайвшруулах хэрэггүй. Идэвхтэй үйл хөдлөл нь араасаа мөнгө санхүүгийн алдагдлыг дагуулна. Тэвдэлт, илүү итгэл найдвар нь эсрэгээрээ эргэж ойр дотнын хүмүүстэй маргалдааныг үүсгэнэ. Тэсэрч дэлбэрэх аюултай нөхцөл байдал олон байх бололтой. Зүүд эсрэгээрээ тайлагдах болно.
Мэлхий (6/22-7/22)
Ачаалалтай өдөр, амжилт нь хэзээ ч хамаагүй танаас эргэх болно. Ойрын хэн нэгэнтэй. зөрчилдөж магадгүй учир болгоомжтой байх хэрэгтэй.Энэ өдөр найз нөхөдтэйгөө уулзахыг төлөвлөх хэрэггүй ба хэнтэй ч бүү маргалд. Энэ өдөр хурим хийхэд, үр тогтоход, гэр бүлийн нийлэмжтэй харьцаанд сайн. Том хэмжээний худалдан авалт амжилттай болохыг од эрхэс сануулж байна. Залуу энэ ордныхон хайрын асуудлаа зохицуулах бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байх болно.
Арслан (7/23-8/22)
Өөрийгөө ойлгох өдөр. Таны хувийн эрх чөлөө, гэр бүлийн хүмүүсийн дарамтад орж болзошгүй. Дотны хүмүүсээ ч өөрийн хувийн амьдралд бүдүүлгээр оролцохыг бүү зөвшөөр. Амьдралын гэрэл гэгээг харж, өөдрөг байхыг хичээ. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонс. Өнөөдөр та итгэмээргүй байдлаар боломжгүй гэж бодож байсан зүйлдээ хүрнэ. Магадгүй өнөөдөр та эцэг эх, найз нөхөд, ойр дотныхноосоо санхүүгийн туслалцаа авахыг үгүйсгэхгүй. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хувиарлаж ажиллахыг од эрхэс таньд зөвлөж байна.
Охин (8/23-9/22)
Таагүй өдөр. Эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ эсвэл хань ижилтэйгээ маргахаас зайлсхий. Тэгээд ч хурц, ширүүн үг зүрх сэтгэлийг сумнаас ч хүчтэй шархлуулдаг гэлцдэг. Эрэгтэйчүүд амраг ханьдаа анхаарал тавих хэрэгтэй. Та хоёрын хувьд хямрал эхэлж байна. Зүүд тань зөнтэй. Хэрэв бялуу зүүдэлбэл хэрүүл маргаан гарах төлөвтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Өдрийн эхний хагаст таны биеэ тоосон сагсуу зангаас шалтгаалан таатай бус байдап үүсэх бололтой. Зөвхөн өөрийгөө хайрлах болон өөрийгөө урамшуулж, бүхнээс дээр тавьсан зан нь гэр бүлийн уур амьстап муудах үндэс суурь болох бололтой. Ажил хэргийн түншүүд бас энэ занг тань таалахгүй нь мэдээж. Өөрийн амралт зугаалгаа хойшлуулах шаардпагатай тулгарч, нэмэлт үүрэг хариуцлагаар өөрийгөө ачааллан цаг наргүй ажиллах бололтой. Үдээс өмнө ямар нэгэн чухал уулзалт, гэрээ хэлцээр хийх байсан бол зайлшгүй хойшлуулах хэрэгтэй. Үдээс хойш нөхцөл байдал арай дээрдэх учраас энэ үеийг ашиглан чухал ажлаа амжуулахыг хичээгээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Сэтгэл санаа тогтвортой мөн ажилдаа бүтээлчээр хандаж, санаа зовох зүйлгүй өөдрөг байна. Магадгүй ажлын санал тань амжилттай байна. Азаа удаан барихын тулд өөрийн зорилгоо тодорхойл. Ажлын саналыг хүлээн авахдаа эмэгтэйчүүд ихэмсэг байдлаа алдахгүйгээр тайван хүлээн авна. Өдрийн хагасыг амралтандаа зориулаарай. Ядрах нь сэтгэл санааг гутрангуй байдал руу шилжүүлдэг тул ажил амралтаа зохицуулаарай.
Нум (11/22-12/21)
Түр зуурын санхүү мөнгөний хямрал үүсэх магадлал өндөр байна. Иймээс урьдчилан төлөвлөөгүй зардалд зориулж нөөцтэй байх хэрэгтэй. Үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөсгөн хөрөнгө мөнгө оруулж, амралтаа төлөвлөхийн өмнө сайтар тунгаан бодож өөрийн боломж бололцоогоо эргэж харах хэрэгтэй. Энэ үед дарга удирдлага болон хамтран ажиллагсадтайгаа сайхан харьцаатай байх нь хамгаас чухал гэдгийг анхаараарай.
Матар (12/22-1/19)
Тааламжтай өдөр. Амьдралын эрч хүчээр дүүрэн байна. Санхүү бизнесийн асуудалд амжилт ололт арвинтай байх магадлал өндөр байна. Ивээн тэтгэгчид болон ажил хэргийн түншүүдийн дэмжлэг тусламжид түшиглэн ажиллаж чадвал амжилт орлого ахиухан олно. Шинэ санаачлага, үйл хөдлөл хийлгүйгээр хуучны шалгарсан аргаар хөдөлж, цаг хугацаатай уралдан ажиллаарай. Эмэгтэйчүүдийн хувьд хайр сэтгэлийн холбоотой асуудалд амжилттай байх бөгөөд шинээр танилцсан хүнтэй урт удаан хугацааны туршид аз жаргалтай амьдрах бололтой.
Хумх (1/20-2/18)
Оддын таагүй байрлал таныг болгоомжил гэж сануулж байна. Гэхдээ та улам шийдэмгий байж, анхаарлаа төвлөрүүлж чадвал ажрахгүй нь хэмээн одод зөвлөж байна. Таны хэлсэн хурц ширүүн үгээс болж хэн нэгэн гомдол мэдүүлэх бололтой. Ойр дотны хүнээ гомдоохоос сэрэмжил. Ялангуяа эмэгтэйчүүд хэл амаа хянаж, болгоомжтой байх хэрэгтэй.
Загас (2/19-3/20)
Алдагдал хүлээх, зардал гаргахтай холбоотой өдөр. Эдийн засгийн хувьд арвич хямгач байж, гэр бүлийн мөнгө санхүүгийн байдлыг хяналттай байлгахыг хичээгээрэй. Холын аялалыг хавар хүртэл хойшлуулахыг од гаригс зөвлөж байна. Ахимаг насны болон бие султай хүмүүсийн бие эрс муудах, өвчин хурцдах, азгүй явдал тохиож болзошгүй. Өөрийн сэтгэл зүрхэндээ үнэнч байж түрхэн зуурын хүсэл тачаалд бүү автаарай.