Налайх хотын Захирагчийн сонгууль зургаадугаар сарын 14-ний өдөр болж нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд зургаадугаар сарын 18-ны өдөр дахин явууллаа. Санал хураалт өчигдөр 22.00 цагт албан ёсоор дууссан.
Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс 9490 нь буюу нийт сонгогчдын 46.7 хувь нь саналаа өгчээ. Нийт 2 хүн өрсөлдснөөс Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш. Хаан 50.87 хувь буюу 4757 хүний санал авч ялалт байгуулжээ. Харин бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүүд 49,13 хувь буюу 4594 иргэн саналаа өгсөн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.