2015 оны зургаадугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал болон говийн нутгаар 29-34 хэм, Их нууруудын хотгороор 21-26 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны зургаадугаар сарын 23-наас зургаадугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23, 26-нд ихэнх нутгаар нутгаар, 24, 25-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 23,26-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр, эцсээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав болон говь талын нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө халуун байна.