logo
УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно

УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно

2015/06/23

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын  Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан тус тус болно.


1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:


    Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.


2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:


    “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулах хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

    Хохирлын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.


3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:


    Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;

    Бэлгийн замын халдварт өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай Эрүүл мэнд, спортын сайдын болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлэл сонсох /хаалттай/.


4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:


    Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/;

    Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.


5.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:


    Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулах хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06... өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.


6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:


    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулах хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Цөмийн энергийн комиссын мэдээлэл сонсох;

    Бусад.


7.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд:
Хэлэлцэх асуудал:


    Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар судлан санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэх тухай.


8.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 17.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:


    Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш