logo
Татвараа хугацаандаа төлөөгүй жолооч нарын анхааралд

Татвараа хугацаандаа төлөөгүй жолооч нарын анхааралд

2015/06/23

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталж энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллуулсан. 2015 онд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 15,1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээс 15,7 тэрбум төгрөг төвлөрүүлэн өссөн дүнгээр оруулж, төлөвлөгөөний биелэлт 103,7 хувьтай байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээлсэн.

Харин албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтыг 2015 оны зургаадугаар сарын 1–нээс эхлэн долоодугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байна.

Хэрвээ та хугацаандаа татвараа төлж амжаагүй бол дүүргийнхээ татварын газар ажлын өдрүүдэд 08:30-17:30, Дүнжингарав худалдааны төвд 6 дүүргээс ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээнд ажлын болон амралтын өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд татвараа торгуульгүй төлөх боломжтой. Хэрвээ та татвараа төлөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авч, бичиг баримтыг нь хураан Дүнжингарав худалдааны төвд байрлах татвар хураалтын цэг рүү шилжүүлж байгаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш