УИХ-ын гишүүн Х.Наранхүү 10 тэрбумын хэргээр
Уг нь Ардчилсан намынхан тэр зүг нэлээдгүй зүглэдэг байсан. Харин өнөө үед “Ах” намынхан бие биенээ дуудан ижилсэн зүглэдэг болоо юу даа. АТГ-аас УИХ-ын эрхэм гишүүн Х.Нранхүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь бүр ч тодорхой боллоо. Түүнийг сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээ авч, эд хөрөнгийг нь битүүмжлэн шаардлагатай баримт бичгийг гаргуулсан байна. Х.Наранхүү 2000-2007 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан их хэмжээний буюу 10 тэрбум төгрөг хувьдаа завшсан нь түүнийг шоронгийн зүг илгээх бололтой. Түүгээрч үл барам тус үйлдвэрт танил тал ахан дүүсийнхээ элдэв янзын хэрэгтэй хэрэггүй хаяж гээхийн зэрэглэлтэй бараа материал шахаж үйлдвэрийг ихэд хохиролд учруулсан мэдээлэл түгсээр л байна. Х.Наранхүүгийн хэрэгт Д.Сугар, Л.Пүрэвдорж, Р.Раш нарыг гэрчээр бас байцааж буй гэсэн мэдээлэл тархлаа. Р.Раш дуудагдвал УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд Эрдэнэтийн мөнгөн хөрөнгө зарцуулагдсаных гэж таамаглалч сонсогдлоо.
Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж Х.Наранхүүтэй хам хэрэгтэн төдийгүй Хөшөөтийн уурхайд мөнгө зувчуулсан хэргээр
Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа Х.Наранхүүтэй хамтран тэрхүү мөнгийг хувьдаа завшиж шамшигдуулсан байж болох үндэслэлээр Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг гэмт хэргийн хариуцлагчаар мөн АТГ-т дууджээ.
СХД-ийн Засаг дарга Болд хог тээврийн зардал зувчуулсан хэргээр шалгагдаж байна. СХД-ийн Засаг дарга Болд хог хаягдлын үлэмж хэмжээний мөнгийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүүгийн гэмт хэрэгт дуудагдаад байгаа.
Төрийн Өмчийн хорооны дарга Д.Сугар ган бөмбөлөгийн хэргээр
Төрийн Өмчийн хорооны дарга Д.Сугар нь Дархан хотын хар төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг ган бөмбөлөг бэлдэцийг гадаадын нэгэн аж ахуйн нэгжид зуучлуулан их хэмжээний мөнгө завших боломж олгосон асуудлаар шалгагдаж байгаа аж.
УИХ-ын гишүүн Д.Дондог газрын наймааны хэргээр
УИХ-ын гишүүн Д.Дондог сонгуулийн сурталчилгаандаа ашиглахаар 2,6 сая төгрөгийн газрын наймаа хийсэн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Харин түүнийг Ардын нам ивээлдээ авч, прокурорын шаардлагыг биелүүлэхээс татгалзсаар ирсэн. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс эмээж байгаа. Учир нь түүний араас УИХ-ын гишүүд хонин холбоо хөвсөн мэт шоронгийн зүгм алхах болно гэж. Орон нутагт бас АТГ-т дуудагдах хүмүүсийн нэрс цуварсаар л байна. Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэр, Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнх, Дорнод аймгийн засаг дарга Жанлав, Баян-Өлгий аймгийн засаг дарга Хавлаш гээд мөнч их цуваа үргэлжлэх төлөвтэй.
Эх сурвалж:Өнөөдрийн тойм