logo
Ардын намын бага хурлын өмнөх улс төр

Ардын намын бага хурлын өмнөх улс төр

2011/10/03
Намрын халуун өдрүүд айсуй. Ардын намын ээлжит бага хурал энэ оны 10-р сард болох товтой. Ардын намын дарга хэн байхыг  энэ намын хувьд Москва-Бээжин хоёр шийддэг байсан. Одоо ч тийм бололтой.  Генсек У.Хүрэлсүхийн  хувьд Бээжинг сонирхох биз ээ. Харин С.Баярын хувьд хэзээснээ улаан Москва. Ардын намын дарга, Ерөнхий сайд гэсэн албан тушаалыг салгах асуудлаар бага хуралд оч хаяж, бамбар болгон дүрэлзүүлэх нь   У.Хүрэлсүхийн тактик. Зан араншинд нь ч тохирно.   Түүнийг С.Баяртангууд алга ташин угтана. Ард нь ноён Н.Багабанди түүний  хувилсан дүр Н.Энхболд нар хойт зүгээс хишиг хүртэхээр зэхэж суугаа. Энэ бол Ардын намд босч ирэх улс төр мөнөөсөө мөн.   С.Баярыг өнөөдөр нийгэм  талаасаа хүлээж авахад хэцүү. Долоон сарын нэгэнд яалаа. Цус урссан.  Таван сайхан залууг буудаж хөнөөсөн. 800 гаруй иргэдийг залхаан цээрлүүлж, хүний ёсноос гадуур доромжилсон.   Жагсагчид “Молтовын коктейль”  ашиглан  МАХН-ын байрыг шатаасан гэдэг нь С.Баярын үг. Дэлхийн II дайны үед Орос улсаас Финландын нутагт шилэн савтай дэлбэрч шатаах хэрэгсэл ашигласныг  олон улсын хэмжээнд оросууд шинэ зэвсэг Финланд улсад  туршлаа гэсэн мэдээллийг няцааж тэр үеийн  гадаад хэргийн сайд Молтов гэгч бид Финланд улсад хоол хүнс, ундаа хүргэсэн гэж хэлсний дараа уг дэлбэрэх шатаах хэрэгслийг “Молотовын ундаа буюу коктейль” гэж нэрлэсэн дайны үеийн түүх байдаг.  Тийм хэрэгслийг гар аргаар үйлдвэрлэх ямарч   боломж байхгүй. 2008 оны сонгуульд оролцсон жагсагчид тийм их хэмжээний  дэлбэрэх бодис үйлдвэрлэн хэрэглэх ямарч боломж байхгүй. Харин ОХУ-аас оруулж ирснээ С.Баяр хэлсэн байхыг үгүйсгэхгүй. С.Баяр УИХ-ын сонгуулийн дараа ялалт байгуулсан тохиолдолд 2008 оны 7-р сарын   01     -ны өдрөөс эхлэн хүн бүрт  1,5 сая төгрөг бэлнээр өгнө гээд батламж тараасан.  Нэгэнтээ биелэгдэх боломжгүй  учраас биеийн байдал муудлаа гээд Засгийн газраас ч намынхаа даргаас ч    чөлөө гуйгаад   гадаадад олон сараар эмчлүүлсэн нэрээр амарч байгаад ирснийг Ардын намынхан ярьцгааж байгаа. Засгийн газрыг У.Хүрэлсүхээр доргиож, Э.Бат-Үүлээр хөөрөгдөж С.Баяр биш Нямаагийн Энхболдыг тохоон томилохоор улаан Москваг зорьцгоолоо. Заавар тэндээс ирнэ дээ.   Москвагаас Бээжин том дуугарч байгаа өнөөгийн улс төрд шадар сайд М.Энхболдын фракц чимээгүй боловч цэрэг армиа аль хэдийнэ засчихсан наана нь харж суугаа. Түүнийг ганц хөөдөж байгаа хүн нь сайд Д.Зоригт.  Түүний хийсэн гэрээ хэлэлцээр,  үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, УИХ-ын танхимыг бараг  талцуулж орхисон. Шударга шударга бусаараа эх оронч урвагчаараа гээд.    Уул уурхай, газар шороогоо хамгаалан босч байгаа иргэний нийгмийн байгууллагын харах нүдэнд Бээжин зүгийн шороо нүдэнд орж нулимс асгаруулж хүн бүр энэ хятадууд уу гэсэн хараалын үгийг  урсгадаг болж. Нийгмийн энэ сэтэхүй Бээжингээс Москваруу чиглэж болох талтай. Тэгвэл Н.Энхболд Ардын намын тамгыг атгана. Дотор сэтгэлдээ  гал ус мэт харшалддаг  хэрнээ нүүрэн дээрээ инээд баяслаар уруулын будаг мэт хэн хэнийгээ чимж харагддаг энэ хоёр фракцын ашиг сонирхлыг тааруулж атгавал С.Батболд бага хурлас намаа  эвийн хүчээр аварч чадна. Гэхдээ 2012 оны сонгуулиар ялагдал хүлэээх  нохойн дуу ойртсон байгаа. Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр Ардчилсан намаа ямарч байсан хөлдөө чирч гулдраад ханисан унах нь  түүнд бас  сайхан санагдалгүй яахав. 
Эх сурвалж: Өнөөдрийн тойм
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш