logo
Аж ахуйн нэгжүүд тохижилтоо сайжруулсаар байна

Аж ахуйн нэгжүүд тохижилтоо сайжруулсаар байна

2015/06/24

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгуулага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан эхэлснээс хойш Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 22 дугаар хороог хариуцсан 1 дүгээр ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдтэй 8 удаа уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аж ахуйн нэгжүүдэд өгч, тохижилтын ажлыг гарын доорх материалаар хэрхэн хийх талаар зааварчилгаа өгч, төв зам дагуух аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг стандартын шаардлага хангасан гэрэлтдэг үсгэн хаягтай болгов.

Энэ ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд бүлэг болон нэгдэж зардал багатайгаар хамтран хаягаа шинэчилсэн. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд байрлах иргэн Н.Отгонбатын халуун ус,1 дүгээр хорооны 107-р сургууль, 22 дугаар хорооны Хилийн цэргийн 0151-р ангийн орчны тоосжилтийг бууруулж, агаарын чийгшилтийг нэмэгдүүлэх зорилгоор усан оргилуур байгуулсан.

Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль хичээлийнхээ танхим дотор талд усан оргилуур, аквариум, цэцгэн хүлэмж хийж гадна талд хоёрдогч түүхий эд хийх ухаалаг хогийн сав байршуулж, 40 метр квадрат талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хар модоор 4 сандал хийж, 6 килограмм үрээр цэцэг тарьж, 45 мод тарьсан байна. 

Хилийн цэргийн 0151-р анги дотор “Тэргүүний тохижилттой жагсаалч, жишиг анги болцгооё” уриан дор, нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгуулага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд 1200 мод тарьж, усан оргилуур хийн, цэргийн гал зуух, биеийн тамирын танхим, холбооны цэргийн ангидаа иж бүрэн засвар хийж хашааны гадна талын авто зогсоолын камержуулсан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны “Өнөр бүл” хүнсний дэлгүүр 2 машин хайрга асган, хаягдал дугуйгаар хунгийн чуулган, гэр, аяга хийсэн нь гэр хорооллын хүүхдүүдийн тоглох дуртай газрын нэг болж үйлчлүүлэгчдийн тоогоо нэмэгдүүлсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш