logo
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын Бага хурал болно

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын Бага хурал болно

2015/06/24

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал зургаадугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Бага хуралд бүс нутгийн орнуудаас гадна Европ, Америк тивийн нийт 50 шахам эрдэмтэн судлаачид оролцох юм. Энэ үеэр уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлаас гадна бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн хэлхээ холбоо, түүний чиг хандлага, боломж бололцоо зэрэг тулгамдсан асуудлаар санал солилцоно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш