logo
Улаанбаатарт 32 хэм дулаан

Улаанбаатарт 32 хэм дулаан

2015/06/25

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгэ, Дарханы нутаг, Булганы хойд, Төв аймгийн баруун хэсгээр агаарт  32 хэмийг давж хална.

2015 оны зургаадугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 28-33 хэм  дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 30-32 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


  




 

 

 2015 оны зургаадугаар сарын 26-наас зургаадугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Зургаадугаар сарын 26-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-29-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш